Улсын аварга Н.Батсуурь дөрөв давлаа
Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн дөрвийн даваа үргэлжилж байна.
Увс аймгийн Ховд сумын харьяат, Улсын аварга Н.Батсуурь Булган аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн харцага Д.Пүрэвдоржоор дөрөв давлаа. Мөн Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Улсын заан Б.Пүрэвсайхан Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, аймгийн арслан Ц.Цогт-Эрдэнийг, Төв аймгийн Баянхангай сумын харьяат, Улсын заан Б.Батмөнх Говь-Алтай аймгийн арслан Ч.Эрдэнэсайханыг, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, Улсын начин Ц.Одбаяр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн арслан Т.Довчинсэмбээг тус тус даваад байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.