Чэжү арал руу визгүй зорчихыг түр зогсоожээ.
БНСУ-д өвчний тархалт нэмэгдэж байгаагаас өнөөдөр буюу 02.02-ны өдөр тус улсын Ерөнхий сайд Жон Сэ Гюн Засгийн газраас 02.04-ний 00.00 цагаас эхлэн БНХАУ-ын Хубэй мужид сүүлийн 14 хоногийн хугацаанд зорчсон эсвэл оршин сууж байсан бүх гадаад иргэнийг тус улсын хилээр нэвтрэхийг хориглох шийдвэр гаргасныг мэдэгдэв. Үүнээс гадна Чэжү аялал жуулчлалын тусгай бүсэд гадаадын иргэд 30 хоногийн хугацаанд визгүй зорчдог байсан зохицуулалтыг түр хугацаагаар зогсоож байгааг тэмдэглэв. Өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор үйлдвэр, хүүхдийн цэцэрлэг, халамжийн төв зэрэг олон нийтийн газар ажилладаг иргэд БНХАУ-д зорчоод ирсэн бол 14 хоногийн хугацаанд ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна.
Эх сурвалж: Embassy of Mongolia in Seoul
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.