Д.Нямхүү: Өнөөдөр сөрөг өдөр байна
Өнөөдрийн мэдээллээс ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр /2020.07.15/ нийт 184 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр бол сөрөг өдөр байна. Долоодугаар сарын 2-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 144 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд байгаа тав, Алтанбулаг боомтоор орж ирсэн 31 жолооч, ХӨСҮТ-д Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн гурван сэжигтэй хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр хоёр хүн эдгэрсэн. Тодруулбал, тавдугаар сарын 29-нд ОХУ-аас ирсэн оюутан 48 хоног эмчлэгдсэн, зургаадугаар сарын 11-нд Нурсултан-Улаанбаатар онгоцоор ирсэн 30 настай эмэгтэй 34 хоног эмчлэгдээд дараагийн шатны хяналтад шилжлээ. Нийт батлагдсан 261 тохиолдол үүнээс эдгэрсэн 209, одоо эмчилгээнд 52 хүн байна. Биеийн байдал нь 51 хөнгөн, 1 хүндэвтэр өвчтөн байна. Эмчилгээнд 1 жирэмсэн эмэгтэй байна. Өчигдөр /2020.7.15/-нд Сөүл-Улаанбаатар онгоцоор 428 хүн ирсэн. Үүнээс 3 сэжигтэй иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Өнөөдөр шинжилгээ авч байна" гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.