Дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр байна
Эрүүл мэндийн яамнаас "COVID-19" халдварын нөхцөл байдлын мэдээллийг өгч байна. / 2020.07.16-НЫ 11:00 ЦАГ /
Монгол Улсын хувьд өчигдөр шинээр хяналтад 428 хүн орж, 269 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоо 3006 хүн ажиглалтад байна. Үүнд 1-5 насны 186 хүүхэд, 108 жирэмсэн эмэгтэй, 318 нь архаг хууч өвчтэй хүн байна. Эдгээрт 43 их эмч, 76 ресидент эмч тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 51 хүн хэвтэн эмчлэгдэж байгаас нь дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт байна. Тэдэнд 12 их эмч, 41 сувилагч, асрагч эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд Төмөр замын эмнэлгийн 12 ажилтан ажилтан ажиллаж, 9000 гаруй хүн коронавирус илрүүлэх асуумж судалгаа тандалтж хийхэд коронагийн сэжигтэй тохиолдол илрээгүй.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 119 дугаарт 128 дуудлага ирсэн нь гол төлөв коронавирсний урьдчилан сэргийлэх арга, гэр орондоо угаалга цэвэрлэгээ, ариутгал хийх талаар зонхилж зөвлөгөө авчээ.
Харин гадаадаас холбогддог шуурхай 119 апп-аар АНУ, Швед, Франц гэсэн гуравн орноос Монгол Улсын таван иргэн холбогдож, коронавирусний эмнэлзүйн шинж тэмдэг, хэрхэн эмчлэх талаарх зөвлөгөө зөвлөмж авсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.