Туулд осолдсон байж болзошгүй 11 настай хүүг хайх ажиллагаа үргэлжилж байна

Туулд осолдсон байж болзошгүй 11 настай хүүг хайх ажиллагаа үргэлжилж байна

Туул голд осолдсон байж болох 11 настай хүүг эрэн сурвалжлах ажил үргэлжилж байна. Тодруулбал, Налайх дүүргийн I хороо, Энгэр шандны Задгай гэх газар Туул голд  11 настай хүү осолдсон байж болзошгүй тухай дуудлага Онцгой байдлын албанд энэ сарын 14-ны 13:00 цагт иржээ. Уг дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын  хэлтсийн Гал унтраах, Аврах 28 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, осол болсон Энгэр шандны задгай гэх газраас Баянзүрхийн товчоо хүртэл голын урсгал дагуу 200 км газарт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон учир 22:00 цагт түр зогсоожээ.

Өнөөдрийн хувьд Эрэн хайх ажиллагааг 08:00 цагаас эхлэн үргэлжлүүлсэн байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.