Увсын Бөхмөрөн, Давст, Сагил, Түргэн сум руу тээврийн хэрэгслээр зорчих боломжгүй
Увс аймгийн Бөхмөрөн, Давст, Сагил, Түргэн сумын чиглэлд тээврийн хэрэгслээр зорчих боломжгүй хэвээр байна. Үргэлжлэн орсон усархаг борооны улмаас өчигдөр Увс аймгийн Сагил сумын Боршоо багийн нутаг, Улиасны хэв гэдэг газар 6 метрийн урттай төмөр бетон гүүр нуржээ. Өмнө нь Шургадгийн сайрын 54 метр бетон гүүр, Бага түргэний 186 метр төмөр бетон гүүрний тулгуурын бэхэлгээ, замын далан үерийн усанд эвдэрч, дамжих хавтан унаж, зорчих хөдөлгөөнийг хязгаарлаад байсан юм.
Түүнчлэн Баян-Өлгий Бураатын гүүр нурсан учраас тус аймгийн Засаг даргын захирамжаар зорчих хөдөлгөөнийг түр зогсоогоод байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.