Баян-Өлгий аймгийн Буратын гүүр нуржээ

Баян-Өлгий аймгийн Буратын гүүр нуржээ

Усархаг аадар бороо орсны улмаас гол үерлэж Баян-Өлгий аймгийн төвөөс 82 км-т орших Буратын гүүр өчигдөр нуржээ.

Тус гүүр нь  ОХУ руу зорчих хилийн боомтыг чиглэдэг бөгөөд засварын ажил дөрөв хоног үргэлжлэх ажээ.

Улсын хэмжээнд хаалттай байгаа авто замуудын талаар товч дурдвал Увс аймгаас хойд сумууд руу чиглэсэн гурван гүүр нурсны улмаас замын хөдөлгөөнийг нээгээгүй байна. Мөн Говь-Алтай аймгийн Төгрөг суманд тарваган тахал гарсан учраас сумын ойролцоох таван суманд хөл хорио тогтоожээ. Хөл хорио энэ сарын 19-ныг хүртэл үргэлжлэх юм.

Харин Архангай аймгаас Завхан чиглэлийн замын хөдөлгөөнийг нээжээ. Уг чиглэлийн замыг энэ сарын 15-нд болсон ослын улмаас  хаагаад байсан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.