Усанд урссан иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Долоодугаар сарын 15-ны өдрийн 19:00 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Шивлэг багийн “Бэлтсийн-Ам” гэдэг газар буюу “Бөштиг”-ийн рашаанаас Улаан-Уул сумын чиглэлд зорчиж явсан 5 иргэн “Ланд крузер-80” автомашинтайгаа Бэлтсийн голын усанд урссан гэх дуудлагыг 7 дугаар сарын 16-ны 23:00 цагт Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Тус автомашинтай явсан 26 настай, эмэгтэй Б эсэн мэнд гарч явган явсаар энэ сарын 16-ны өдөр Хатгал тосгонд ирж энэхүү дуудлагыг өгсөн байна.
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 7 дугаар сарын 17-ны өдрийн 04:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.