НӨАТ-ын II улирлын буцаан олголтыг энэ сард багтаан шилжүүлнэ
НӨАТ-ын хоёрдугаар улирлын буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн данс руу шилжүүлэх талаар Татварын ерөнхий газар мэдээллээ. Иргэд худалдан авалт хийсэн баримтаа цахим системд бүртгүүлэх хугацааг энэ сарын 8-наар дуусгавар болгосон юм.
Дээрх хугацаанд баримтаа бүртгүүлээгүй бол худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодоггүй журамтай. НӨАТ-ын буцаан олголтыг энэ оноос эхлэн улирал бүрд олгож байгаа. Өнгөрсөн нэгдүгээр улиралд 869 мянган иргэн 35.8 тэрбум төгрөгийн буцаан олголт авчээ.
Түүнээс гадна НӨАТ-ын урамшууллын 7 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлгийг энэ сарын 19-ний ням гарагт "Боловсрол" телевиз орон даяар шууд дамжуулна. Энд иргэд 6 дугаар сарын 1-30-ныг хүртэл хугацаанд хийсэн худалдан авалтын баримтаа энэ сарын 18-ны 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах боломжтой.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.