Хятадад халдварын 10 шинэ тохиолдол илэрчээ

Хятадад халдварын 10 шинэ тохиолдол илэрчээ

Эх газрын Хятадад пүрэв гарагт “COVID-19” халдварын 10 шинэ тохиолдол бүртгэгдсэний нэг нь дотоодод халдварласан бол үлдсэн нь зөөвөрлөгдөн ирсэн гэж тус улсын Эрүүл мэндийн хорооноос өнөө өглөө мэдээллээ.

Дотоодод халдварласан нэг тохиолдол Шинжаан-Уйгарын өөртөө засах оронд илэрчээ. Тухайн өдөрт халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй бол 18 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. 

Хятадад долоодугаар сарын 16-ны байдлаар халдварын 83622 тохиолдол бүртгэгдсэнээс 78737 хүн эдгэрч, 4634 хүн нас барсан бол 251 хүн эмчилгээ хийлгэж байгаа юм байна. 

Пүрэв гарагт зөөвөрлөгдөн ирсэн халдварын тохиолдлуудын дөрөв нь Гуандун мужид бүртгэгдсэн бол Шанхай, Жянсу, Шаньдун, Гуанши, Шаньшид тус тус нэг тохиолдол илэрчээ. Ингэснээр тус улсад зөөвөрлөгдөн ирсэн нийт тохиолдлын тоо 1998-д хүрчээ. Тэдгээр тохиолдлын 1912 нь эмнэлгээс гарсан бол 86 хүн эмчлүүлж байна. Зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлуудаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй аж.

Үндэсний эрүүл мэндийн хорооны мэдээлснээр, пүрэв гаргийн байдлаар халдвар авсан хүмүүстэй ойр байсан 3651 хүн эмнэлгийн хяналтад байгаа бөгөөд тухайн өдөрт 46 хүн ажиглалтаас гарсан байна.

Мөн эх газрын Хятадад пүрэв гарагт халдварын шинж тэмдэггүй таван шинэ тохиолдол бүртгэгджээ. Тухайн өдрийн байдлаар 104 ийм тохиолдлыг эмнэлгийн хяналтад оруулсан бөгөөд тэдгээрийн 79 нь зөөвөрлөгдөн иржээ.

Долоодугаар сарын 16-ны байдлаар Хонконгт коронавирусний халдварын 1655, Макаод 46, Тайваньд 452 тохиолдол тус тус бүртгэгдэж, Хонконгт арав, Тайваньд долоон хүн нас баржээ. Мөн Хонконгт 1254, Макаод 45, Тайваньд 440 хүн эдгэрсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.