Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ой өнөөдөр тохиож байна
Монгол Улсын цагдаагийн байгууллага, дотоодын цэргийн үүсэж хөгжсөний 99 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Монголын цагдаагийн байгууллагын үүсэл хөгжил нь 1865 онд анх Монголд арван тавны цагдаа бий болсноор эхэлсэн түүхтэй.
Улмаар Ардын хувьсгалын анхны жилээс цагдаагийн алба нь Цэргийн яамны харьяа мэдэлд ажиллаж байв.
1924 оноос аймаг, орон нутаг, хошуудад салбар байгуулагдан өргөжиж байжээ. Харин цагдаагийн байгууллагын одоогийн бүтэц нь 1962 онд байгуулсан Улсын цагдан сэргийлэх ерөнхий газраас үндэстэй юм.
Түүнчлэн энэ жил Эрүүгийн цагдаагийн албаны 86 жилийн ой мөн тохиож байна.
Монголын цагдаагийн байгууллагын удирдах бүрэлдэхүүний дийлэнх нь энэ албан ажиллаж байсан түүхтэй.
Орчин цагийн Эрүүгийн цагдаагийн алба нь дүн шинжилгээ, гүйцэтгэх ажлын шугамаар үндэстан дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж, гэмт хэрэгтэй тэмцэх тэргүүлэгч хамт олон болохоор зорин ажиллаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.