Кремль Их Британийн цахим халдлагын талаарх мэдээллийг няцаав

Кремль Их Британийн цахим халдлагын талаарх мэдээллийг няцаав

ОХУ хакеруудын бүлэгтэй ямар ч холбоогүй гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдээлжээ. Их Британийн эрх баригчид саяхан ОХУ-ыг цахим халдлагуудад буруутгасан юм.

“Бид Их Британид хэн цахим халдлага үйлдэхийг завдсаныг мэдэхгүй байгаа боловч ОХУ үүнд ямар ч хамаагүй. Бид өөрсдийн компьютерийн өгөгдлийн сан болон манай яамдыг онилон үйлдэхийг завдсан цахим халдлагуудын эсрэг үргэлжлүүлэн тэмцсээр байна. Манай агентлагууд ийм төрлийн халдлагуудыг нийтлэг асуудал болсноос нь хойш байнга няцаасаар ирсэн. Бид өөрсдийнхөө эсрэг гарсан үндэслэлгүй мэдээллийг няцааж байна” гэж Д.Песков мэдээлжээ.

“Cozy Bear” хакеруудын бүлэг ОХУ-ын тагнуулын агентлагуудтай холбоотой эсэх талаар түүнээс асуухад, “Бид уг бүлгийн тухай хийгээд тэднийг хэнтэй холбоотой талаар огт мэдэхгүй” гэж хариулсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Оросын хакеруудыг “COVID-19”-ийн вакцин бүтээж буй байгууллагуудад халдаж байна гэж мэдээлжээ 2020-07-17

Энэтхэгт халдварын тохиолдлын тоо хэрхэн нэг сая давсан бэ? 2020-07-17

Коронавирусээр халдварласан иргэдийн 17 хувьд нойр булчирхайн үрэвсэл илэрчээ 2020-07-17

Сансрын “Solar Orbiter” аппарат нарны гадаргуугаас 77 сая км зайнаас авсан нарны гэрэл зургийг дэлхийд илгээжээ. 2020-07-17

Бразилд ядуусын хорооллын гурван хүн тутмын нэг нь халдвар авчээ 2020-07-18

Кремль Их Британийн цахим халдлагын талаарх мэдээллийг няцаав 2020-07-18

БНХАУ-ын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ 2020-07-18

Токиогийн Олимпын наадмын шинэ хуваарийг танилцууллаа 2020-07-18

Д.Трамп: Америкчуудад амны хаалт заавал зүүхийг үүрэг болгохгүй 2020-07-18

Дэлхий даяар нэг хоногийн дотор халдварын хамгийн олон тохиолдол илэрлээ 2020-07-19

Эрдэмтэд КОВИД-19 халдварын ШИНЭ ШИНЖ ТЭМДЭГ илрүүлжээ 2020-07-19