Д.Трамп: Америкчуудад амны хаалт заавал зүүхийг үүрэг болгохгүй

Д.Трамп: Америкчуудад амны хаалт заавал зүүхийг үүрэг болгохгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусний халдварын тархалтыг хязгаарлахын тулд америкчуудад амны хаалт заавал зүүхийг үүрэг болгохгүй гэж амлажээ.

АНУ-ын Халдварт өвчин судлалын нэрт мэргэжилтэн, доктор Энтони Фаучи оршин суугчдаа амны хаалт заалт зүүлгэх боломжтой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг муж улс, орон нутгийн удирдагчдад уриалсны дараа дээрх мэдээлэл гарчээ.

Амны, нүүрний хаалт зүүх нь “маш чухал”, “бид бүгд тэдгээрийг зүүх хэрэгтэй” гэж Э.Фаучи хэлсэн байна.

АНУ-д амны хаалт зүүх нь ихээхэн улс төржсөн асуудал болж хувирчээ.

Д.Трамп өмнө нь амны хаалт зүүхээс татгалзаж байсан боловч өнгөрсөн бямба гарагт олны өмнө анх удаа амны хаалт зүүн гарч ирсэн юм.

Харин тэрбээр баасан гарагт “Fox News” сувагт ярилцлага өгөх үеэрээ, орон даяар амны хаалт заавал зүүх дүрэм журамтай санал нийлэхгүй байгаагаа илэрхийлээд, хүмүүст “тодорхой эрх чөлөө” хэрэгтэй гэж хэлжээ.

Өмнөд нутгийн Жоржиа муж улсын захирагч, Бүгд найрамдах намын гишүүн Брайн Кемп ирэх сарын турш амны хаалт зүүхийг оршин суугчдадаа уриалсан байна.

Мөн Оклахома хотын эрх баригчид хотынхоо аливаа байгууламж дотор амны хаалт зүүх дүрмийг гаргахаар ажиллаж байгаа ажээ.

АНУ-ын олон муж улсад, ялангуяа өмнөд нутгийн муж улсуудад сүүлийн үед халдварын тохиолдлын огцом нэмэгдэх болсон юм.

АНУ-д сүүлийн мэдээллээр 3.6 сая гаруй хүн халдвар авч, 139 мянга гаруй хүн халдвараар нас баржээ. Тус улс нь эдгээр үзүүлэлтээрээр дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сансрын “Solar Orbiter” аппарат нарны гадаргуугаас 77 сая км зайнаас авсан нарны гэрэл зургийг дэлхийд илгээжээ. 2020-07-17

Бразилд ядуусын хорооллын гурван хүн тутмын нэг нь халдвар авчээ 2020-07-18

Кремль Их Британийн цахим халдлагын талаарх мэдээллийг няцаав 2020-07-18

БНХАУ-ын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ 2020-07-18

Токиогийн Олимпын наадмын шинэ хуваарийг танилцууллаа 2020-07-18

Д.Трамп: Америкчуудад амны хаалт заавал зүүхийг үүрэг болгохгүй 2020-07-18

Дэлхий даяар нэг хоногийн дотор халдварын хамгийн олон тохиолдол илэрлээ 2020-07-19

Эрдэмтэд КОВИД-19 халдварын ШИНЭ ШИНЖ ТЭМДЭГ илрүүлжээ 2020-07-19

БНХАУ-д үерийн улмаас 37 сая хүн хохирол амсаад байна 2020-07-19

Зуун настай ахмад дайчинг "Хөлөг баатар"-аар өргөмжлөв 2020-07-19

Дмитрий Песков: Оросын эсрэг ор үндэслэлгүй гүтгэлгийг эрс няцааж, эсэргүүцэж байна 2020-07-19