Дэлхий даяар нэг хоногийн дотор халдварын хамгийн олон тохиолдол илэрлээ

Дэлхий даяар нэг хоногийн дотор халдварын хамгийн олон тохиолдол илэрлээ

Дэлхий даяар нэг хоногийн дотор коронавирусний халдварын 260 мянга орчим тохиолдол шинээр илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээлэв.

ДЭМБ-аас бямба гарагт мэдээлснээр, өдөрт бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдлын тоо анх удаа саяын дөрөвний нэгийг давж буй нь энэ ажээ. Халдвар авсан хүний тоо АНУ, Бразил, Энэтхэг, Өмнөд Африкт хамгийн олноор нэмэгджээ.

Мөн тухайн хугацаанд дэлхий даяар халдварын улмаас нас барсан хүний тоо 7360-аар нэмэгдсэн нь өнгөрсөн тавдугаар сарын 10-наас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.

ДЭМБ өдөрт шинээр илэрсэн халдварын тохиолдлын хамгийн дээд үзүүлэлтэд хүрсэн талаар ганцхан өдрийн өмнө мэдээлээд байсан юм.

Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, дэлхий даяар бямба гаргийн байдлаар халдвар авсан хүний тоо 14 сая давжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.