БНХАУ-д үерийн улмаас 37 сая хүн хохирол амсаад байна

БНХАУ-д үерийн улмаас 37 сая хүн хохирол амсаад байна

Усархаг, ширүүн борооны улмаас Хятадын томоохон гол мөрөн үерлэж, ойролцоох газар нутаг үерт автаж эхлээд байна. Зургаадугаар сараас эхэлсэн энэхүү байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 140 хүн гаруй ор сураггүй болоод байна. Хятадын нийт 27 аймагт 2 сая гаруй хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион явуулжээ.

Тус улсын Усны нөөцийн яамнаас нийт 433 гол, мөрний усны түвшин эрс нэмэгдсэнээс 33 гол, мөрний усны түвшин түүхэнд байгаагүй дээд хэмжээнд хүрээд байгааг учирлажээ. Азийн хамгийн урт мөрөн болох Хөх мөрөний ус зарим мужид сэрэмжлүүлгийн түвшинг давж, халиад байна.

Хятадын Сангийн болон Онц байдлын яамдууд үер усны гамшигт хамгийн их хохироод байгаа таван бүс нутаг нийт 600 сая юанийн мөнгөн тусламж олгож байгааг мэдээлсэн байна. Жянши, Аньхуй, Хүнань, болон Хубэй тэргүүтэй таван муж нутагт нөхцөл байдал хүнд байгаа юм.

Хубэй мужийн нийслэл нь Ухань хот бол шинэ коронавирусний анхны голомт болсон бол одоо ийнхүү үерийн аюулд өртөөд байна. Хятадын дарга Си Жинпинь Коммунист намын гишүүд, мөн орон нутгийн удирдлагуудыг үер усны улмаас хохироод байгааг ард иргэдэд туслах, цаашид урьдчилан сэргийлэх ажлыг хариуцлагатайгаар зохион байгуулахыг хүсчээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.