М.Нандин-Эрдэнэ ялалт байгуулж Н.Чингүн харамсалтайгаар ялагдал хүлээлээ.

М.Нандин-Эрдэнэ ялалт байгуулж Н.Чингүн харамсалтайгаар ялагдал хүлээлээ.

Өчигдөр буюу 7-р сарын 18-ний өдөр БНСУ-ын “ROAD FC” холимог тулааны холбооны ээлжид тулаанууд боллоо. Тус тэмцээн "Соүль" хотын төвд байрлах "lotte World"-д үзэгчгүйгээр зохион байгуулагдлаа. Тус улсад корона вирусын цар тахлаас үүдэн олон хүн цугласан спортын арга хэмжээнүүдийг хязгаарласан байгаа тул энэ удаагийн тэмцээн үзэгчгүй зохион байгуулагдаж “Afreeca TV”-р шууд дамжуулагдан үзэгч олонд хүрсэн юм. Солонгос улс дахь Монголчуудын мэдээллийн нэгдсэн сайт "ОЛНОДО.КОМ" сайт маань мэдээллийг газар дээрээс нь сурвалжилсан юм. 

Энэ өдөр үдээс өмнө 10н тулаан, үдээс хойш 8н тулаан нийт 18н тулаан болж холимог тулааны спорт сонирхогчдын анхаарлын төвд байлаа.

Манай улсын хоёр тамирчин энэ удаагийн тулаанд хүч сорьсон бөгөөд М.Нандин-Эрдэнэ өөрийн өрсөлдөгч БНСУ-ын тамирчин “”Ким Сэ Ёон-ыг 2-р үед цэвэр ялсан бол анхны тулаанаа хийсэн Н.Чингүн харамсалтай ялагдал хүлээлээ.

Монгол улсын “MFC” холбооны аварга М.Нандин-Эрдэнэ нь холимог тулааны төрлөөр нийт 18н тулаан хийсэн бөгөөд 12 ялж 6 ялагдсан үзүүлэлттэй байсан бол түүний өрсөлдөгч “Ким Сэ Ёон”нь нийт 12 тулаан хийснээс 8 ялж 4 ялагдсан амжилттай тамирчин юм.

Мөн энэхүү тулааны нэгэн онцлог бол “Ким Сэн Ён” тамирчин даагаа нэхэх 2 дахь тулаан байсан явдал юм. Учир нь энэ оны 5-р сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан “AfreecaTV ROAD Championship” тэмцээний оргил тулааныг энэ хоёр тамирчин хийж М.Нандин-Эрдэнэ тамирчин эхний үеийн 39 дахь секундэд хүнд цохилтоор өрсөлдөгчөө явж байсан юм.

Даагаа нэхэх энэ удаагийн тулаан олны анхаарлын төвд байсан бөгөөд Монгол улсын тамирчин М.Нандин-Эрдэнэ 2 дугаар үеийн сүүлийн хагаст цэвэр ялалт байгууллаа.

Түүний өрсөлдөгч БНСУ-ын тамирчин “Ким Сэ Ёон” тулааны явцад баруун гарын хүнд гэмтэл авч тулалдаж чадахгүй газар унах үед М.Нандин-Эрдэнэ үргэлжлүүлэн дайрч хүнд цохилтуудыг угсруулан хийснээр шүүгч тэмцээнийг зогсоосон юм.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНАСАУ-ын удирдагч энэ оны эхний хагаст хамгийн цөөн удаа олны өмнө гарч иржээ 2020-07-16

БНСУ-ын Парламент албан ёсоор нээлтээ хийж гишүүд тангаргаа өргөлөө. 2020-07-16

“Соүль” хотын захирагч агсан “Паг  Вон Сүн” даргыг тойрсон асуудал хурцадмал хэвээр байна... 2020-07-17

БНСУ дахь Монгол иргэн хар тамхи, хүчингийн хэргээр 5 жилийн ял авсан байна... 2020-07-17

БНАСАУ коронавирусний вакцин бүтээж байна 2020-07-18

М.Нандин-Эрдэнэ ялалт байгуулж Н.Чингүн харамсалтайгаар ялагдал хүлээлээ. 2020-07-19

Ким Жөн Ун Цэргийн төв хорооны хуралдааныг даргалан явуулжээ 2020-07-19

Өмнөд Солонгосын “Samsung Electronics” корпорац ирэх есдүгээр сард шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулахаар болжээ. 2020-07-23

БНСУ “COVID-19”-ийн халдвар авсан гадаадын иргэдээс төлбөр авахаар төлөвлөж байна 2020-07-23

БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд О Сын Хог хүлээн авч уулзав 2020-07-23

“BTS” хамтлагийн тоглолт үзэгчдийнхээ тоогоор дээд амжилт тогтоожээ 2020-07-23