БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд О Сын Хог хүлээн авч уулзав

БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд О Сын Хог хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд О Сын Хог өнөөдөр хүлээн авч уулзав.

Сайд Н.Энхтайван БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Сөн Гвөн-өөс баяр хүргэсэн захидал ирүүлсэнд талархал илэрхийлээд Монгол Улс, БНАСАУ-ын түүхэн уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч тогтвортой хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн хоёр улсын харилцааг цаашид соёл, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг салбарт хөгжүүлэх боломж байгааг дурдав.

Элчин сайд О Сын Хо Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд сайд Н.Энхтайванд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. Мөн “БНАСАУ-ын нам, төр Монгол Улстай уламжлалт найрсаг харилцаагаа хөгжүүлэх хувиршгүй байр суурьтай байдаг бөгөөд хоёр улсын үе үеийн удирдагч нарын үндэс суурийг нь тавьсан 70 гаруй жилийн түүхтэй энэхүү харилцааг хөгжүүлэхэд Элчин сайдын хувьд идэвхтэй ажиллана” хэмээн тэмдэглэв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНАСАУ коронавирусний вакцин бүтээж байна 2020-07-18

М.Нандин-Эрдэнэ ялалт байгуулж Н.Чингүн харамсалтайгаар ялагдал хүлээлээ. 2020-07-19

Ким Жөн Ун Цэргийн төв хорооны хуралдааныг даргалан явуулжээ 2020-07-19

Өмнөд Солонгосын “Samsung Electronics” корпорац ирэх есдүгээр сард шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулахаар болжээ. 2020-07-23

БНСУ “COVID-19”-ийн халдвар авсан гадаадын иргэдээс төлбөр авахаар төлөвлөж байна 2020-07-23

БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд О Сын Хог хүлээн авч уулзав 2020-07-23

“BTS” хамтлагийн тоглолт үзэгчдийнхээ тоогоор дээд амжилт тогтоожээ 2020-07-23

Б.Бүрэнзориг өнөөдөр БНСУ-ын Ок Рай Үнтэй тулалдана 2020-07-25

Солонгос улсад өнөөдрөөс сүмүүдийн үйл ажиллагааг сэргээж байна. 2020-07-26

БНАСАУ руу зугтсан хүн коронавирусний халдварыг тээгч байгаагүй гэжээ 2020-07-27

БНАСАУ-д халдварын сэжигтэй тохиолдлын улмаас Кэсон хотыг хаалаа 2020-07-27