Увс нуурын хөвөөнд гурван хоногт 20 тонн хог цугларчээ

Увс нуурын хөвөөнд гурван хоногт 20 тонн хог цугларчээ

Энэ амралтын өдрүүдээр буюу 7-р сарын 17-19-ны хооронд Увс нуурын хөвөөнд 20 тонн хог цугларсан байна.

Тодруулбал, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид Увс нуурын дархан цаазат газрын Улаангом хэсгийн аялал зугаалгын бүсэд хог хаягдал цэвэрлэх ажлыг зохион байгуулжээ. Тэд гурван хоногийн хугацаанд цугларсан 20 тонн хогийг хоёр хувааж аймгийн төвийн хогийн  нэгдсэн цэгт хүргэжээ. Энэ сар гарсаар нийтдээ 10 удаа Увс нуурын дархан цаазат газрын Улаангом хэсгийн аялал зугаалгын бүсийн хог хаягдлыг ийнхүү цэвэрлэн ачиж зайлуулаад байна. 

Тэрчлэн боловсон ариун цэврийн байгууламж болон энгийн соруулдаг жорлонгийн бохирыг соруулж аймгийн төвлөрсөн бохирын цэгт хүргэжээ.  

Монголын хамгийн том нуур болох Увс нуурын эрэг орчмоор хог хаягдал ихсэж байгаа тул ард иргэд аялж зугаалахдаа хариуцлагатай байж, хог хаягдлаа зориулалтын саванд хийхийг Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаанаас анхааруулж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.