Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан төгсөгчдийг сая төгрөгөөр шагнав
Булган аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын дарга Э.Түвшинмөнх энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан төгсөгчдийн төлөөллийг хүлээн авч, нэг сая төгрөгийн урамшуулал гардууллаа.
2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургууль төгсөж элсэлтийн ерөнхий шалгалтад оролцсон нийт сурагчдаас нийгэм судлал, математик, орос хэлний хичээлээр дөрвөн сурагч 800 оноо авч тухайн бүлгийг тэргүүлэн, хүссэн сургуульдаа, сонгосон мэргэжлээрээ суралцах эрхээ авсан юм. Тэднийг аймгийн Засаг даргын шийдвэрээр тус бүрийг нэг сая төгрөгөөр шагнасан байна. Элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт гаргасан сурагчдын төлөөлөл болох Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн төгсөгч Г.Алтантүлхүүр, Б.Долгорсүрэн нарт урамшууллыг гардуулжээ.Багш, сурагчдыг хөгжүүлэх, тэдний туршлагыг нийтэд сурталчлах зорилгоор Элсэлтийн ерөнхий шалгалтад шавь нараа хамгийн сайн бэлтгэсэн сургууль, багш нарыг шалгаруулж, шагналыг багш нарын баярын өдрөөр гардуулахаар шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.