Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор нийт 265 иргэн ирсэн бөгөөд үүнээс 9 нь нялх хүүхэд байна.
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 17:20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газарсан.
Тус онгоцоор нийт 265 иргэн ирсэн бөгөөд үүнээс 9 нь нялх хүүхэд байна. Мөн Бага насны хүүхэдтэй-38, жирэмсэн болон асран хамгаалагч-32, өндөр настан-20, хөгжлийн бэрхшээлтэй-6, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагч- 30, хууль бусаар оршин суусан хэргээр саатуулагдсан -15, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-124 иргэн байгаа юм.
Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Эрхэс”, “Сэнтий”, Токио Инн” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.