Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ШШҮХ-гийн ажилтай танилцав

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ШШҮХ-гийн ажилтай танилцав

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн  (ШШҮХ)-гийн ажилтай тай өчигдөр буюу энэ сарын 20-нд танилцав.

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын бодлого, мөрийн хөтөлбөр зорилтыг биелүүлэхэд албан хаагчдын үүрэг оролцоо чухал. Салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлыг бодлогын баримт бичигт тусгаж, шүүхийн шинжилгээний байгууллагын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоно. Ялангуяа нийгмийн баталгааг ханган, хүрээлэнгийн лабораториудын техник, тоног төхөөрөмж, материаллаг баазыг бэхжүүлж, албан хаагчдыг мэрэгшүүлэх, давтан сургах сургалтын асуудлыг шийдвэрлэхэд  анхаарна” хэмээв. Уулзалтад ХЗДХ-ийн дэд сайд С.Баатаржав, тус яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Н.Цэвэлмаа, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа нар оролцлоо. Энэ үеэр албан хаагчдын санал, хүсэлтийг сонсож, нийт бие бүрэлдэхүүнд сахилга хариуцлагыг сайжруулахыг үүрэг болгов.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.