Монгол оюутан япон хэл дээрх өгүүлэмж бичлэгийн уралдаанд хоёрдугаар байрт оржээ
Women’s Federation for World Peace/WFWP/ байгууллагаас “Эмэгтэй оюутан нарын дунд Япон хэл дээрх өгүүлэмж бичлэгийн уралдаан”-ыг 23 дахь удаагаа Японы Осака хотноо зохион байгуулжээ.
Уг уралдаанд сүүлийн шатанд Монгол, Хятад, Мадагаскар, Вьетнамын таван оюутны өгүүлэмж сонгогдсон байна. Ийн Японы Осака хотын Эдийн засаг, хууль зүйн их сургуулийн хуулийн ангид суралцаж буй монгол оюутан Б.Соёл-Эрдэнэ хоёрдугаар байрт орж, баярын бичиг, 30 мянган иенээр шагнуулсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.