Б.Жаргалсайхан: Сараа сайд сайн ажиллаж байна
Дэлхий нийтийг цочирдуулаад байгаа коронавирусээр халдварласан тохиолдол Монгол Улсад албан ёсоор бүртгэгдээгүй ч энэхүү вирусээр өвчилж, нас барсан иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тэгвэл Бүгд найрамдах намын дарга, УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайхан өөрийн цахим хуудаснаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг сайн ажиллаж байгаа талаар бичжээ.
Тэрбээр "Хүн төрөлхтөн хүчин мөхөсдсөн коронавирусын учрыг япончууд, авсраличууд олов бололтой. БНХАУ-ын Засгийн газрын зүгээс 4 том компанидаа эм үйлдвэрлэх зөвшөөрөл өгсөн бол япончууд вакцин гаргасан гэдгээ зарлачихлаа. Хамгийн өргөн хиллэдэг Монгол Улсыг яах бол хамгийн түрүүнд өртөх болов уу гэсэн болгоомжлол байсан. Дэлхий бүх оронд халдвар бүртгэгдэж хил хорио тогтоосон. Ямартай ч энэ аюулыг Эрүүл мэндийн салбарынхан маань амжилттай даван туулж байна. Үнэхээр хүчин чармайлалт гарган хил, болон зорчих хэрэг бүрт хүрч ажиллаж чадлаа. Ажлын зохион байгуулалт, цэгцтэй байдал, онцгой нөхцөлд Эрүүл мэндийн салбарынхан маань цэрэгжсэн хэлбэрт шилжиж чадлаа. Зарим нэг хүн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг сэтгүүлч мэргэжилтэй гэж гоочилдог. (Монгол Улсад миний мэдэхээс ЭМЯ-ыг эмч хүн удирдаад өөд гаргасан түүх үгүй) Сайд хүн хагалгаа хийгээд, халуун үзээд явдаггүй. Харин эмч нартайгаа баг болоод тэднийхээ санаа бодлыг зангидаад сайн ажиллаж байна. Дэлхий нийтээр Коронавирусын бууралтын үе гэж мэдээлж байгаа нь цаг наашилж буйг илтгэнэ. Эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагч та бүхэнд ажлын амжилт хүсье" гэсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.