Тусгаарлах байрныхаа төлбөрийг төлж чадаагүй хүмүүс ажил хийж барагдуулна

Тусгаарлах байрныхаа төлбөрийг төлж чадаагүй хүмүүс ажил хийж барагдуулна

УОК-ын шуурхай штабаас өнөөдөр/2020.07.24/ мэдээлэл хийлээ.

Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр:

-Долдугаар сард 14 агаарын татан авалт хийнэ. Одоогийн байдлаар 10 татан авалтаар 3397 хүн ирээд байна. Удахгүй энэ сардаа багтаан дахин 4 агаарын татан авалт хийж, энэ сардаа нийт татан авсан иргэдийн тоо 4,148 болно. Газраар Замын-Үүд , Алтанбулаг  боомтуудаар 418 иргэн орж ирсэн. Солонгос, Японы дараагийн дөрвөн удаагийн татан авалтал багтсан хүмүүсийн нэрсийг ил болгоно. Долдугаар сарын 28-нд Солонгосоос ирэх хүмүүсийн нэрсийн жагсаалт ил болно. Зайлшгүй хүмүүсийг шуурхай штабаас болон тухайн оршин сууж буй орны Засгийн газрын шахалтаар оруулах боломжтой. Төлбөрийн хувьд төлж амжихгүй онгоцонд сууж байгаа тохиолдол бий. Төлбөрөө төлж амжихгүй Монголд ирсэн иргэдээс 90 орчим сая төгрөгийн төлбөрийн үлдэгдэл үүсээд байна. Төлбөрийг барагдуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажилтан болон хуулийн байгууллагатай хамтарч ажиллаж байна. Байрныхаа төлбөрийг барагдуулах боломжгүй хүмүүс Замын-Үүдэд ажил хийж, ачаанд орж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шинэ коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо 9 483 529 болжээ 2020-07-24

БНХАУ-ын тандагч төхөөрөмж, Ангараг гаригт газардаж судалгаа хийнэ 2020-07-24

“COVID-19” халдварын тохиолдлын тоо 15 сая 651 мянга давж, эдгэрсэн хүний тоо 9 сая 535 мянгад хүрлээ. 2020-07-24

БНХАУ-аас Хьюстон хотод суугаа Ерөнхий консул ЕКГ-ыг хаахгүй гэв 2020-07-24

КОВИД-19 халдвараар нас барсан хүмүүсийн цогцост задлан шинжилгээ хийжээ 2020-07-24

Тусгаарлах байрныхаа төлбөрийг төлж чадаагүй хүмүүс ажил хийж барагдуулна 2020-07-24

Италид муур болон нохойноос коронавирусний эсрэг биет илэрчээ 2020-07-24

Жүжигчин М.Гибсон коронавирусээр халдварлаад эдгэрчээ 2020-07-24

Чөндү хот дахь Консулын газраа хаахыг АНУ-аас шаарджээ 2020-07-24

Боливид бүх нийтийн сонгуулийг хоёр дахь удаагаа хойшлууллаа 2020-07-24

Европт хэт хурдны төмөр замын сүлжээ байгуулах санал тавив 2020-07-24