Боливид бүх нийтийн сонгуулийг хоёр дахь удаагаа хойшлууллаа

Боливид бүх нийтийн сонгуулийг хоёр дахь удаагаа хойшлууллаа

Боливид бүх нийтийн сонгуулийн тов коронавирусний халдварын тархалтын оргил үетэй давхцаж болзошгүй байгаа тул сонгуулийг дахин хойшлуулахаар болжээ.

Эрх баригчдын мэдээлснээр, сонгуулийг ирэх 10 дугаар сарын 18-нд явуулах ажээ. Боливи цар тахлын улмаас бүх нийтийн сонгуулиа хоёр дахь удаагаа хойшлуулж буй нь энэ юм.

Сонгуулийг анх тавдугаар сард явуулахаар товлоод байсан боловч хөл хорионы арга хэмжээнүүдийн улмаас есдүгээр сар хүртэл хойшлуулаад байсан ажээ.

Боливид халдварын үзүүлэлтүүд ирэх наймдугаар сарын эцсээр юм уу есдүгээр сарын эхээр оргил үедээ хүрч болзошгүй гэж тус улсын эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд анхааруулжээ.

Боливид өнөөдрийн байдлаар халдварын 65 мянга гаруй тохиолдол илэрч, 2407 хүн нас барсан байна.

Ташрамд дурдахад, Боливийн түр Ерөнхийлөгч Жанин Аньесийн коронавирусний шинжилгээний хариу хоёр долоо хоногийн өмнө эерэг гарсан юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

КОВИД-19 халдвараар нас барсан хүмүүсийн цогцост задлан шинжилгээ хийжээ 2020-07-24

Тусгаарлах байрныхаа төлбөрийг төлж чадаагүй хүмүүс ажил хийж барагдуулна 2020-07-24

Италид муур болон нохойноос коронавирусний эсрэг биет илэрчээ 2020-07-24

Жүжигчин М.Гибсон коронавирусээр халдварлаад эдгэрчээ 2020-07-24

Чөндү хот дахь Консулын газраа хаахыг АНУ-аас шаарджээ 2020-07-24

Боливид бүх нийтийн сонгуулийг хоёр дахь удаагаа хойшлууллаа 2020-07-24

Европт хэт хурдны төмөр замын сүлжээ байгуулах санал тавив 2020-07-24

Японд хамранд эсрэг биетийг үүсгэх вакцин гарган авч эхэллээ 2020-07-24

БНХАУ Монгол Улсад үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрөө өргөжүүлнэ 2020-07-24

Токио хотын иргэдийг ирэх амралтын өдрүүдэд гэртээ байхыг уриалжээ 2020-07-24

Америкийн ихэнх сургууль хичээлийн шинэ жилд бэлэн байгааг Ерөнхийлөгч Трамп мэдэгдлээ 2020-07-25