Тусгаарлалтад байгаа иргэдэд 208 албан хаагч үйлчилж байна

Тусгаарлалтад байгаа иргэдэд 208 албан хаагч үйлчилж байна

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 2668 иргэн тусгаарлалтад байгаа бөгөөд тэдэнд төрийн 208 албан хаагч үйлчилж байна.

Энэ талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл тус яамны өнөөдрийн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэхдээ, “Өчигдөр ХӨСҮТ-д ажиглалтад 36 хүн шинээр орсон. Тусгаарлх байрнаас 633 хүн гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн” хэмээв.

Ташрамд дурдахад, Коронавирус халдвар дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 15 сая 349 мянган хүн өвчилж 629 мянган хүн эндсэн бол 8.4 сая хүн эдгэрчээ. Дэлхий дахинд 24 цагын хугцаанд 247 мянган хүн шинээр халдвар авсан  байна.  ДЭМБ-ын ерөнхий захирал өчигдөр хэлэхдээ, ‘Коронавирусний эсрэг хоёр гол тулгуур хүчин зүйл байна. Нэгдүгээрт улс төрийн манлайлал, хоёрдугаарт  олон нийтийн оролцоо чухал. Цар тахал нь бидний амьдарлын хэв маягыг өөрчилсөн, хуучин амьдарлын хэв маягаараа цаашид амьдарч болохгүй гэдгийг халдвараар эндсэн тохиолдолууд харуулж байна. Иймээс бид шинэ амьдарлын хэв маягт дасан зохицох хэрэгтэй’’ хэмээн дурьджээ.

Австралын судлаачид даавуун амны хаалтыг хоёр давхарлаж хэргэлэх нь вирусээс хамгаалахад хамгийн найдвартай арга гэдгийг судалгаагаар тогтоосон байна. Түүнчлэн БНХАУ-ын Синофарм ХК захирал энэ оны сүүлчээр коронавирусний эсрэг вакцинийг үйлдвэрлэх боломжтой болно гэдгээ зарлажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.