Чөндү хот дахь АНУ-ын консулын ажилтнууд нутаг буцахаар болжээ

БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Чөндү хот дахь АНУ-ын консулын ажилтнууд нутаг буцахаар болжээ. Өмнө нь БНХАУ АНУ дахь консулын газраа хаах шийдвэр гаргасан билээ.
Өнөөдөр өглөө АНУ-ын консулын ажилтнууд хайрцагтай бичиг баримт, хогны ууттай зүйлсээ барин явж байсан бол уг консулын байрны гадна ойр орчмын оршин суугчид цуглан БНХАУ-ын далбааг намируулж, селфи зураг дарж байжээ.
АНУ-ын засаг захиргаа Техас муж улсын Хьюстон хот дахь консулын газраа хаахыг БНХАУ-аас шаардсаны дараа Бээжин мөн адил шийдвэр гаргасан юм.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдэл хийхдээ, Бээжин АНУ-ын оюуны өмчийг хулгайлж байгаатай холбогдуулан дээрх шийдвэрийг гаргасан гэж хэлжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбинь мэдэгдэлдээ, АНУ-ын энэхүү үйлдэл нь БНХАУ-ын эсрэг худал хуурмагуудаас үүдэлтэй шийдвэр юм гэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.