КОВИД-19 халдвар авсан сувилагчид өвөрмөц шинж тэмдэг илэрчээ

КОВИД-19 халдвар авсан сувилагчид өвөрмөц шинж тэмдэг илэрчээ

Австралийн Мельбурн хотын Хатан хааны эмнэлгийн сувилагч Эмили Моррис киронавирусний халдвар нь хачин шинж тэмдгээр илэрчээ. АВС телевизийн мэдээлснээр, яаралтай тусламжийн тасагт ажилтай Моррис коронавирусний халдвар авсан өвчтөнүүдтэй харьцдаг байжээ. Хэд хоногийн өмнө түүний дөрвөн мөч хүчтэй янгинаж өвдөх болсон байна. Удаан хугацаанд зогсож ажиллах үед хөл нь өвдөж, ядардаг ч энэ удаад өвчний шинж тэмдэг нь өөр байсан гэнэ. Түүнээс коронавирусний шинжилгээ авахад эерэг хариу гарчээ. Моррисийн биеийн байдал сайн байгаа тул эмнэлэгт хэвтүүлээгүй байна.

Шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн КОВИД-19 өвчин шинэ тутам тул сайн судлагдаагүй бөгөөд шинж тэмдэг нь янз бүрээр илрэх боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Халдвар авсан хүнд өндөр халуурах, амьсгалын дутмагшил, найтаах, ханиах, хамар битүүрэх, булчин шархирах, цээжээр хөндүүрлэх, толгой өвдөх, бие сульдах зэрэг ерөнхий шинж тэмдэг илэрдэг байна. Түүнчлэн, бөөлжих, дотор муухайрах, гүйлгэх зовуур илэрдэг бол өндөр настнуудад дэмийрэх, даралт буурах, зүрхний цохилт нэмэгдэх зэрэг шинж тэмдэг ажиглагддаг байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, дэлхий дахинд нийт 16 гаруй сая хүн халдвар авч, 646600 гаруй хүн нас баржээ. Сүүлийн нэг хоногт 254 274 шинэ тохиолдол, 5490 нас баралт бүртгэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.