Дэлхий дахинд цар тахал хүрээгээ тэлж байна

Дэлхий дахинд цар тахал хүрээгээ тэлж байна

Дэлхий дахинд коронавирусний цар тахал хүрээгээ тэлсээр байна. Сүүлийн 6 долоо хоногийн хугацаанд халдвар авсан өвчтөнүүдийн тоо бараг хоёр дахин нэмэгдэж, 16 сая давсан бол нас барсан хүний тоо 650 мянга давжээ. Энэ тухай ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдэгдсэн байна. 

Коронавирусний цар тахлын нөхцөл байдлыг үнэлэх зорилгоор ДЭМБ Онцгой байдлын хороог энэ долоо хоногт хуралдуулах аж. Коронавирусний халдварт өвчин дэгдэж эхэлсэнтэй холбогдуулан ДЭМБ 1 дүгээр сарын 30-нд онцгой байдал зарласныг Тедрос Аданом Гебрейесус сануулан дурджээ.

“COVID-19” цар тахал дэлхийг өөрчилсөн. Цар тахал хүмүүсийг нэгтгэхийн зэрэгцээ хөндийрүүлсэн нь хүмүүс нөхцөл байдалд эерэг болон сөргөөр хариу үйлдэл үзүүлэх чадвартайг харуулж байна. Бид их зүйлд суралцаж, цаашид ч илүүг сурна. Дэлхий дахин өөрчлөгдсөн хэдий ч коронавирусний халдвартай тэмцэхэд төрийн удирдлага, нийгмийн оролцоо, мэдлэг мэдээлэлтэй байдал болон түүнийг сонсох чадвар зэрэг гол хүчин зүйл урьдын адил шаардагдлагатай байна” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.