Сайд Н.Энхтайван Австрали Улсын Элчин сайд Дэвид Мэтью Восэнийг хүлээн авч уулзлаа

Сайд Н.Энхтайван Австрали Улсын Элчин сайд Дэвид Мэтью Восэнийг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Мэтью Восэнийг долоодугаар сарын 27-ны өдөр хүлээн авч уулзав. Монгол, Австралийн улс төрийн харилцааг гүнзгийрүүлж, дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх,  өргөтгөсөн түншлэлийн харилцааг бэхжүүлэх асуудлаар хоёр тал санал солилцлоо.

Австралийн Гадаад хэрэг, худалдааны сайд хатагтай М.Пейний мэндчилгээ дэвшүүлснийг Элчин сайд Д.М.Восен уламжилж, хоёр улсын Гадаад харилцааны сайд нарыг аль болох ойрын үед уулзуулах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг Австрали Улс анхнаас нь тууштай дэмжиж, нэн ялангуяа хүний нөөцийн чиглэлд хөгжлийн тусламж үзүүлж ирсэнд Н.Энхтайван  сайд талархал илэрхийлэв. Цаашид уул уурхайн салбараас гадна  худалдаа, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг түлхүү өргөжүүлэх, австрали технологид тулгуурлан экспортод чиглэсэн хамтарсан үйлдвэр байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Мөн сайд Н.Энхтайван “COVID-19” цар тахлын хүнд хэцүү цаг үед улам нягт хамтран ажиллахын чухлыг тэмдэглэж, Австрали Улсад саатаад буй монгол иргэдийг эх оронд нь авч ирэхэд Засгийн газар онцгойлон анхаарал хандуулж байгааг онцолж, энэ ажилд дэмжлэг үзүүлж буй Элчин сайд Д.М.Восенд талархал илэрхийллээ.

ЭХ СУРВАЛЖ Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

МОНГОЛ УЛСАД Ахин давтагдашгүй АЛТАН МЕДАЛЬ авч ирсний 30 жилийн ой 2020-07-27

Стефани Бурри Швейцарын хөгжлийн агентлагийн Монгол дахь захирал боллоо 2020-07-27

Хамарын хийд чиглэлийн авто замыг түр хаажээ 2020-07-27

Наймдугаар сард ихэнх нутгаар бороотой 2020-07-27

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Адылбаевтай уулзав 2020-07-27

Сайд Н.Энхтайван Австрали Улсын Элчин сайд Дэвид Мэтью Восэнийг хүлээн авч уулзлаа 2020-07-27

Шадар сайд хадлан тэжээл бэлтгэх ажлыг 10 дугаар сараас өмнө дуусгах үүрэг өгөв 2020-07-27

Иргэн, ААН-ийг нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна 2020-07-27

Эрүүл мэндийн сайд Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчтэй уулзлаа 2020-07-27

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Японы Элчин сайдтай уулзлаа 2020-07-27

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Канадын Элчин сайдтай уулзлаа 2020-07-27