Эрүүл мэндийн сайд Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчтэй уулзлаа

Эрүүл мэндийн сайд Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчтэй уулзлаа

Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Азийн хөгжлийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандрантай уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд ноён Павит Рамачандран Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсонд Сайд Т.Мөнхсайханд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүслээ.

"Ковид-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкнаас монгол улсын эрүүл мэндийн салбарт нэг сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн. Үүн дээр нэмээд 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг ази номхон далайн гамшгаас хамгаалах сангаас нэмэлтээр олгохоор болсон тухай суурин төлөөлөгч Павит Рамачандран дуулгалаа. Мөн монгол улсын засгийн газарт үзүүлэхээр төлөвлөсөн төсвийн нэмэлт дэмжлэгийн хүрээнд эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанууд тусгагдана гэдгийг хэлсэн юм. Монгол улсын засгийн газар болон АХБ-ны хамтарсан эрүүл мэндийн салбарын 4-р төслийн хүрээнд СХД-т  баригдсан жишиг эмнэлгийн тоног төхөөрөмжийн  тээвэрлэлт болон боловсон хүчнийг дадлагажуулах асуудлыг аль болох түргэвчилж эмнэлгийг яаралтай ашиглалтад оруулах талаар анхаарч ажиллана гэлээ. Мөн эрүүл мэндийн салбарын 6-р төслийг удахгүй хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Энэ төслийн хүрээнд зөвхөн Улаанбаатар хот гэлтгүй аймаг орон нутагт эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудын барилгыг барих зэрэг Монгол улсын эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чухал төсөл болно гэж харж байгааг онцолсон юм.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Суурин төлөөлөгч Павит Рамачандранд хариу талархал илэрхийлж, АХБ-ны Монгол улсад хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтууд цаг үеэ олсон, зөв зүйтэй төслүүд гэдгийг хэллээ. Ялангуяа лавлагаа шатлалын болон аймаг дүүргийн эмнэлгүүдэд ариутгалын нэгдсэн цогц тасгийг байгуулж байгаа нь туйлын ач холбогдолтой, үр өгөөжтэй ажил болохыг онцоллоо. Удахгүй ашиглалтад орох СХД-ийн жишиг эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлэхдээ зөв зохион байгуулалттай, зөв төлөвлөгөө, удирдлага, арга зүйгээр хангаж ажиллах талаар лавлагаа шатлалын эмнэлгүүдийн удирдлагуудтай ярилцаж тодорхой шийдлүүдийг гаргасан талаар дуулгасан юм. Мөн цаашид шинээр байгуулагдаж байгаа эмнэлгүүдийн ашиглалтыг зөв чиглэлийн дагуу хөгжүүлэх замаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах бодлогыг баримтална гэдгийг хэлж байсан юм.

Манай улсын хувьд өргөн уудам нутагт хүн ам нь тархмал суурьшилтай амьдардаг онцлогоос хамаарч яаралтай тусламжийн хоцрогдол үүсэх  асуудал гардаг. АХБ-тай хамтарсан төслийн хүрээнд дээрх асуудлыг цогцоор нь өөрчлөх боломж бүрдэж, яаралтай тусламжийн нэгдсэн системтэй болно гэж итгэж байгаагаа илэрхийлсэн юм. 

ЭХ СУРВАЛЖ Эрүүл мэндийн яам

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Наймдугаар сард ихэнх нутгаар бороотой 2020-07-27

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Адылбаевтай уулзав 2020-07-27

Сайд Н.Энхтайван Австрали Улсын Элчин сайд Дэвид Мэтью Восэнийг хүлээн авч уулзлаа 2020-07-27

Шадар сайд хадлан тэжээл бэлтгэх ажлыг 10 дугаар сараас өмнө дуусгах үүрэг өгөв 2020-07-27

Иргэн, ААН-ийг нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна 2020-07-27

Эрүүл мэндийн сайд Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчтэй уулзлаа 2020-07-27

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Японы Элчин сайдтай уулзлаа 2020-07-27

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Канадын Элчин сайдтай уулзлаа 2020-07-27

ОБЕГ-ын алба хаагчдыг нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалтад хамруулав 2020-07-27

ОХУ-аар дамжин эх орондоо буцах хүсэлт илэрхийлж буй иргэдийн анхааралд! 2020-07-27

Өнөөдөр Франкфуртын онгоцоор ирсэн 18 иргэн СУУЛТ ЗАРЛАЛАА 2020-07-27