Иргэн, ААН-ийг нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна

Иргэн, ААН-ийг нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна

Ковид-19 цар тахлын голомтод ажиллаж байгаа Төрийн жинхэнэ болон тусгай албан хаагчдад түрээслээд өмчлөх орон сууц өмчлүүлэх зорилгоор “Нийслэлийн орон сууцны корпораци”  ХК нь зах зээл дээр ашиглалтад орсон орон сууцнаас өөрийн мэдээллийн санд  нээлттэйгээр бүртгэн сонголтыг тухайн иргэнээр сонгуулах хүсэлтэй  иргэн аж ахуй нэгжүүдийг урьж байна.

Нээлттэй бүртгэлийн нэр: Иргэдийн сонголтонд үндэслэж худалдан авах нөхцөлтэй Орон сууц нийлүүлэхэд санал болгох.

Шаардлага:

  1. Ашиглалтад орсон шинэ орон сууц.
  2. 2020 оны 8, 9 дүгээр сард комисс хүлээн авах боломжтой шинэ орон сууц.
  3. Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөрийн үүрэг хүлээгээгүй.
  4. Батлагдсан зургийн дагуу баригдсан.
  5. Барилга орон сууц нь чанар стандартын шаардлага хангасан материалаар баригдсан байх.
  6. Зах зээл дээр борлуулж буй нэрлэсэн үнийн дүнгээс хөнгөлөлт үзүүлэх боломжтой байх.
  7. Барилга орон сууц нь ногоон байгуулмж, хүүхдийн тоглоомын талбай, авто машины зогсоолыг шийдвэрлэсэн.

Дээрх шаардлагыг хангасан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлттэй иргэн, аж ахуйн нэгж нь 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн дотор эхний ээлжинд дараах материалыг “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-д бичгээр ирүүлнэ. Үүнд:

  1. Төсөлд хамрагдах албан хүсэлт
  2. Санал болгож буй барилга, орон сууцны танилцуулга, мэдээ мэдээлэл

/Байршил, гадаад орчны зураг, санал болгож буй орон сууцны дотоод зохион байгуулалтын зураг, талбай, үнэ, санал болгох нөхцөл/

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Экспресс цамхаг. 2 давхар, 206 тоот Утас: 7000-6953

“НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ХК

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хамарын хийд чиглэлийн авто замыг түр хаажээ 2020-07-27

Наймдугаар сард ихэнх нутгаар бороотой 2020-07-27

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Адылбаевтай уулзав 2020-07-27

Сайд Н.Энхтайван Австрали Улсын Элчин сайд Дэвид Мэтью Восэнийг хүлээн авч уулзлаа 2020-07-27

Шадар сайд хадлан тэжээл бэлтгэх ажлыг 10 дугаар сараас өмнө дуусгах үүрэг өгөв 2020-07-27

Иргэн, ААН-ийг нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна 2020-07-27

Эрүүл мэндийн сайд Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчтэй уулзлаа 2020-07-27

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Японы Элчин сайдтай уулзлаа 2020-07-27

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Канадын Элчин сайдтай уулзлаа 2020-07-27

ОБЕГ-ын алба хаагчдыг нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалтад хамруулав 2020-07-27

ОХУ-аар дамжин эх орондоо буцах хүсэлт илэрхийлж буй иргэдийн анхааралд! 2020-07-27