Уханиас ирсэн 31 иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан

Уханиас ирсэн 31 иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2020.02.03/ мэдээлэл хийлээ. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “БНХАУ-ын Ухань хотоос өнгөрсөн бямба гаригт 31 иргэнийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд тусгаарласан. Халдварын шинжилгээ авахад шинэ коронавирусийн халдваргүй буюу сөрөг гарсан. Гэхдээ 14-21 хоногийн турш ХӨСҮТ-д тусгаарлаж, тандалт судалгаа явуулж байна. Нисэх багийн 15иргэнийг мөн ажиглалтад тусгай тасагт байрлуулж байна.

Гар утас хэрэглэгчид өдөрт дунджаар 150 удаа утсандаа хүрдэг. Хүн гараа угаадаг ч утасныхаа гадаргууг арчдаггүй. ХӨСҮТ-ийн лабораторийн эмч нар утсыг лабораторийн тэжээлт орчинд наалдуулан нянгийн шинжилгээ хийсэн. Утасны дэлгэцээс авсан сорьцоор гэдэсний халдварт өвчин үүсгэдэг нян илэрсэн. Нүдний шилний пакеттай алчуураар, гар ариутгагч шингэнийг хөвөнд шингээн утсаа арчиж ариутгаж болно. Гадны орнуудад утас ариутгагч гарсан, тэрийг хэрэглэж байна. 

Амралтын өдрүүдэд Дорнод аймагт амьдардаг хоёр хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн хамт амьдардаг хүмүүсийн хамт тэнд нь тусгаарласан талаар мэдээлсэн. Тэдгээр иргэдийн шинжилгээний хариу  бүгд сөрөг буюу коронавирусийн халдваргүй гэж гарсан.

Нэгдүгээр сарын 9-ний өдрөө хойш нийт 71 хүнийг коронавирусийн сэжигтэй тохиолдол гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан. Тэдгээр иргэдийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Монгол Улсад тус өвчин бүртгэгдээгүй” гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.