Үнэт металлын худалдан авалт тав дахин ӨСЖЭЭ

Үнэт металлын худалдан авалт тав дахин ӨСЖЭЭ

Монголбанк 2020 оны нэгдүгээр сард 3,558 кг үнэт металл худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үед 597 кг үнэт металл худалдан авснаас 2,960 кг-аар их буюу тав дахин өссөн үзүүлэлттэй байна.

Нэгдүгээр сард  худалдан авсан 3,558 кг үнэт металлын   1,747 кг нь цагаан мөнгө, 1,810 кг нь алт аж.

Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 61 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 72 кг үнэт металлыг худалдаж авчээ.



Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.