Монгол Улсын бүртгэлтэй хөлөг онгоц Малайзад саатуулагджээ
Малайзын хаант улсын Далайн хэрэг эрхлэх газар Жохор орчимд зөвшөөрөлгүй зорчиж явсан Монгол Улсын бүртгэлтэй хөлөг онгоцыг саатуулжээ.
Тус хөлөг онгоц орон нутгийн цагаар бямба гарагийн 02:30 цагийн орчимд Танжунг Балау хотын зүүн эргээс 9.4 тэнгисийн милийн зайд байхад нь саатуулсан байна.
Монгол Улсад бүртгэлтэй уг усан онгоцод 31-41 насны Индонезийн харьяат дөрвөн хүн байжээ.
Уг хөлөг онгоц нь сэлбэг хэрэгслийг Сингапураас Грекэд бүртгэлтэй хөлөг онгоцод ачих зорилгоор зорчиж явсан аж.
Одоогоор хэргийг шалгаж буй бөгөөд хөлөг онгоцын тусгай зөвшөөрлийг цуцлахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: The Strairts Times
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.