Шинэ Зеланд: Сонгуульд хөдөлмөрийн нам ялахыг урьдчилсан судалгаа харуулжээ
Ирэх 9-р сард Шинэ Зеланд улсад парламентын сонгууль явагдана. Энэ сонгуульд өдгөө 40 настай, эмэгтэй ерөнхий сайд болох Жасинда Ардернийн нам ялалт байгуулах магадлал өндөр байгааг шинэ судалгаа харуулсан байна. Хөдөлмөрийн намын нэр хүнд 60.9-д хүрч нэмэгдсэн нь шинэ дээд амжилт юм. Өдгөө эвслийн засгийн газрыг тэргүүлж байгаа Хөдөлмөрийн нам ирэх сонгуулиар нийт 120 суудалтай парламентад 77 суудалтай болохоор байна. Энэ нь засгийн газрыг дангаараа бүрдүүлэх боломжийг олгох юм.
Сонирхуулахад, ерөнхий сайд Жасинда Ардернийн нэр хүнд 62 хувьд хүрч өссөн бол сөрөг хүчний гол намын даргын нэр хүнд дөнгөж 14 хувьтай байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.