Цар тахлын улмаас хүүхдийн эндэгдлийн тоо өснө
Коронавирусний цар тахалтай холбоотой өлсгөлөнгийн улмаас хүүхдийн эндэгдлийн тоо сар бүр 10 мянга гаруйгаар нэмэгдэнэ хэмээн НҮБ-ын мэдээлэлд дурджээ.
Үүнээс гадна коронавирусний халдварт өвчний дэгдэлтийн улмаас хоол тэжээлийн архаг дутагдалтай хүүхдийн тоо сард 550 мянгаар нэмэгдэх аж. Тийнхүү 12 сарын хугацаанд энэ тоо 6.6 саяар нэмэгдэнэ гэж үзэж байна. Өнгөрсөн онд иймэрхүү шалтгааны улмаас хүүхэд нас барсан 47 сая тохиолдол бүртгэгджээ. Хүүхэд тураалд орсноор гэдэс цүзийх, өсөлт удаашрах, оюуны хөгжил доройтох зэрэг үр дагаврууд гарч ирдэг байна. Цар тахал болон үүнээс үүдэлтэй хязгаарлалтуудтай холбоотойгоор нөхцөл байдал ийнхүү улам даамжирна гэж таамаглаж байгаа аж.
Хүүхдийн нас баралтын тоон өсөлт нь сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд анх удаа энэ чиглэлд хүрсэн ахиц дэвшлийг нураана гэж “Associated Press” агентлаг мэдээлжээ. Юнисеф буюу НҮБ-ын Хүүхдийн сангийн тайланд дурдсанаар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн тоо 1980 оноос хойш буурч байжээ. Хүүхдийн эндэгдлийн 45 орчим хувь нь хоол тэжээлийн дутагдлаас үүдэлтэй байсан аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.