С.Зоригийн хэргийн ажлын хэсгийнхнийг ТАГНУУЛААС ДУУДАЖ эхэлжээ
Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гараг буюу долоодугаар сарын 23-ны өдөр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан.
Тодруулбал, Б.Хурц, Г.Эрдэнэбат нар нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэргийг мөрдөн шалгаж байхдаа гурван шатны шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн гэм буруутайд тооцсон юм. Улмаар шүүгдэгч Ж.Мөнхгалд 3 жилийн хорих ял, С.Баярт 3 жилийн хорих ял, Б.Хурцад 3 жилийн хорих ял, Э.Өлзийбаярт 1 жилийн хорих ял, Г.Эрдэнэбатад 3 жилийн хорих ял, О.Бямбажавд 2 жилийн хорих ял, Ү.Отгонбаярт 2 жилийн хорих ял оноож, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгахаар Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн байдаг.
Ийнхүү С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарыг гэм буруутайд тооцсонтой холбоотойгоор тус ажлын хэсэгт багтаж байсан нэр бүхий хүмүүсийг Тагнуулын ерөнхий газраас дуудаж тайлбар авч эхэлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.