Тагтаар дамжин нь орж БНХАУ-ын иргэнийг заазуур тулган, дээрэмджээ

Тагтаар дамжин нь орж БНХАУ-ын иргэнийг заазуур тулган, дээрэмджээ

Өнгөрөгч бямба гарагт Монгол Улсад түр оршин суух гадаадын иргэнийг дээрэмдсэн байна.

Тодруулбал, нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт түр оршин суух БНХАУ-ын иргэн 64 настай Xiang Dong Sheng-ийн гэрт үл таних залуус орж, заазуур тулган 100 мянган төгрөг, зөөврийн компьютер, хоёр ширхэг гар утсыг нь дээрэмджээ.

Хохирсон иргэний мэдүүлж байгаагаар, бараан хувцастай, амны хаалт зүүж, саравчтай малгай өмссөн үл таних хоёр эрэгтэй тагтаар нь дамжин орж ирсэн гэх ба гэрээс нь заазуур авч айлган сүрдүүлсэн байна. Цагдаагийн байгууллагаас дээрэм хийсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж эхэлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.