Реппер “Orice” цонхоор буух гэж байгаад хөл алджээ

Реппер “Orice” цонхоор буух гэж байгаад хөл алджээ

Талийгаач үүрийн 05.00 цагийн орчимд цонхоор унасан бөгөөд түүний найз охин болох О нь цагдаагийн байгууллагад анх дуудлага өгсөн байна. Дуудлагын дагуу албаныхан хэргийн газарт ирж, талийгаачийг Яаралтай түргэн тусламжаар гэмтлийн эмнэлэгт хүргэжээ.

ГССҮТ-ийн эх сурвалжаас талийгаачийн гэмтлийн талаар тодруулахад “Өвчтөний амин үзүүлэлт сул, амьсгаатай төдий байсан. Хүлээн авах дээр маш хүнд ухаангүй хүргэгдэж ирсэн. Биед үүссэн гэмтэл нь өндрөөс унасантай холбоотой үүссэн гэж тэмдэглэсэн. Бусдад зодуулсан ул мөр байгаагүй” гэдэг мэдээллийг өгч байна. Түүнчлэн цагдаагийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллаж, түүнийг гаднын нөлөөгүй, өөрөө унаж гэмтсэнийг баримтаар тогтоожээ.

Энэхүү хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа ба албаныхны зүгээс “Амь хохирогчийг бүлэглэн зодож, цонхоор шидсэн гэх мэдээлэл худал бөгөөд талийгаач найз охиныхоосоо гарах оролдлого хийж, цонхоор буух гэж байхдаа унасан” гэдэг мэдээлэл өгч байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.