Ирэх сард 14 удаагийн нислэгээр 4000 иргэнээ татаж авна
Улсын онцгой комисс өнөөдөр /2020.07.28/ хуралдсан. Одоогийн байдлаар эх орондоо ирэх хүсэлтээ 12205 хүн гаргаад байгаа билээ. УОК-ын хурлаар хилийн хоригийг сунгахаар шийдэж, наймдугаар сард тусгай үүргийн 14 нислэг үйлдэж 4000 шахам хүнээ татаж авах шийдвэр гаргасан талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө. Тэрбээр "Наймдугаар сард 14 удаагийн нислэгээр 3460 иргэнийг татаж авах урьдчилсан тооцоо гарсан. Тусгаарлах байрны нөөц бололцоог харж байгаад наймдугаар сард нэмэлт нислэг үйлдэх эсэхийг УОК-т танилцуулна" гэлээ.
Тэрбээр наймдугааар сард нисэх тусгай үүргийн 14 удаагийн нислэгийн хуваарийг танилцууллаа.
- БНСУ Сөүл 2020.08.01
- АНУ Сиатлл 2020.08.05
- БНЭУ Шинэ Дели/Ханой 2020.08.06
- Япон Токио 2020.08.07
- ХБНГУ Франкфурт 2020.08.08
- БНЧУ Прага 2020.08.10
- БНСУ Сөүл 2020.08.14
- БНСУ Сөүл /транзит/ 2020.08.15
- БНТУ Истанбул 2020.08.20
- ХБНГУ Франкфурт 2020.08.21
- БНСУ Сөүл 2020.08.22
- Япон Токио 2020.08.24
- ХБНГУ Франкфурт 2020.08.26
- Австрали Сидней /Австрали, Зүүн Өмнөд Ази/ 2020.08.27
Тусгаарлах байны хүрэлцээ зэргийг харгалзан АНУ, Бүгд Найрамдах Казахстан Улс зэрэг улс руу нэмэлтээр тусгай үүргийн дөрвөн нислэг үйлдэх боломжийг судлаж байна. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын шугамаар Чехийн онгоц хүлээж авах шийдвэр гаргасан. Энэ онгоц нь манай улсад ирэхдээ Чех улсад байгаа 100 гаруй иргэнийг авчрах юм.
ЭХ СУРВАЛЖ https://zindaa.mn/3btr
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.