Ардчилсан нам сонгуулийн товыг хойшлуулахыг эсэргүүцжээ

Ардчилсан нам сонгуулийн товыг хойшлуулахыг эсэргүүцжээ

Ардчилсан намын хэсэг бүлэг гишүүд сонгуулийн товыг өөрчлөхийг эсэргүүцсэн тогтоолын төслийг Конгресст өргөн барьжээ.

Конгрессын гишүүд болох Ража Кришнамурти, Жим Купер, Элси Хейстингс нарын санаачлан, бэлтгэсэн уг баримт бичигт дурдсанаар, сонгууль төлөвлөгөө ёсоор 11 дүгээр сарын 3-нд болох ёстой гэжээ. Түүнчлэн эрх мэдэл бүхий хүмүүсийн ардчиллын институтуудыг зориуд сулруулах гэсэн аливаа оролдлогыг зэмлэн буруушааж байгааг материалд дурджээ.

"Ерөнхийлөгчийн сонгуулийн тов өөрчлөгдөж байсан удаагүй. Тэр ч бүү хэл дайн, эдийн засгийн хямрал, иргэний эмх замбараагүй байдлын үеэр ч хойшлогдож байгаагаагүй" хэмээн баримт бичигт онцолсон байна.

Үүнтэй холбогдуулан “The Daily Beast” цахим хуудас мэдээлэхдээ, зөвхөн хууль тогтоох эрх мэдэл сонгуулийн товыг өөрчлөх эрхтэй бөгөөд уг танилцуулсан тогтоолын төсөл нь бэлгэдлийн шинжтэй гэжээ.  

Коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор сонгуулийн товыг хойшлуулах боломжийг авч хэлэлцэхийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт санал болгосон юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.