Токиод коронавирусний халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгджээ
Японы нийслэл Токио хотод өнгөрсөн хоногт коронавирусний халдвар авсан хүний тоо 400 давсан нь тус хотод цар тахал дэгдэж эхэлснээс хойшхи хамгийн их тохиолдол болжээ.
Өнгөрсөн удаад пүрэв гарагт шинээр бүртгэгдсэн тохиолдлууд хамгийн ихэд тооцогдож байсан юм. Тэр үед Токио хотод 367 тохиолдол шинээр илэрсэн байна. Японы Засгийн газар одоогоор нөхцөл байдалтай холбогдуулан дахин онцгой байдлын дэглэм тогтоохыг зайлшгүй шаардлагатай гэж үзэхгүй байна.
“Нөхцөл байдлыг цогцоор нь үнэлвэл улс оронд онцгой байдлын дэглэм тогтоож, нийгэм эдийн засгийн эрчийг огцом сулруулах шаардлагатай гэж бид үзэхгүй байна” хэмээн Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга мэдэгджээ. Түүнчлэн одоогийн нөхцөл байдлыг коронавирусний халдварын хоёр дахь давалгаа гэж үзэхгүй байгаа хэдий ч нөхцөл байдал цаашид хэрхэхийг Засгийн газар болон улсын шинжээчдийн комисс анхааралтай ажиглана гэдгийг онцолсон байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.