Г.БУЯНДОРЖИЙН МЭДЭЭЛЭЛД ДУРДСАН П.ХАЛИУН ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГААС 2015 ОНД ЧӨЛӨӨЛӨГДСӨН ГЭВ
Өчигдөр иргэн Г.Буяндорж ЕТГ-ын даргад “Нэр бүхий шүүгч, прокурорын авлига авсан баримт” гэх 65 хуудас материалыг шалгуулж өгөөч хэмээн хүлээлгэн өгсөн. Уг материалыг шалгуулах хүсэлтийг Ерөнхийлөгчийн тамгын газар хүлээн авч, холбогдох хуулийн байгууллагуудад шилжүүлээд буй.
Энэхүү асуудалтай холбогдуулан Улсын ерөнхий прокурорын газраас мэдэгдэл гаргажээ. Иргэн Г.Буяндоржийн өгсөн мэдээлэлд нэр дурдагдаад буй П.Халиун нь 2015 онд чөлөөлөгдсөн болохыг мэдэгдэлд дурдсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.