Тэтгэврийн зээлийг Цагаан сараас өмнө олгохоор судалж байна

Тэтгэврийн зээлийг Цагаан сараас өмнө олгохоор судалж байна

Засгийн газраас тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэсэнтэй холбоотойгоор зээлийн үйлчилгээг түр зогсоосон. Гэвч Сар шинийн баярын өмнө зээлийг үргэлжлүүлэн олгож эхлэхээр төлөвлөж буй ажээ.

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэл өгөх үеэр "Тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх хууль гарсантай холбоотойгоор тэтгэврийн зээлд өөрчлөлт оруулж байгаа. Өөрөөр хэлбэл, жилд нэг удаа зургаа хүртэлх сарын тэтгэвэр барьцаалсан зээлийн үйлчилгээ байж болох хууль гаргасан. Ирэх долоо хоногоос Монголбанк арилжааны банкуудтайгаа хамтраад, чадвал цагаан сарын өмнө тэтгэвэр барьцаалсан зургаан сарын хугацаатай зээлийн нөхцөлийн үнэлгээг тогтохоор ажиллаж байна. Тэтгэврийн зээлийн хүүг жилийн 6 хувиас дээш тогтоохгүй байх" гэлээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.