Нэг сартай хүүхэд коронавирусээр өвчилжээ

Нэг сартай хүүхэд коронавирусээр өвчилжээ

БНХАУ-ын Гуйжоу мужид нэг сартай охин хүүхдээс коронавирус илэрсэн тухай Гуйжоу мужийн Эрүүлийг хамгаалах хорооноос мэдээллээ.

Вирус илэрсэн өвчтөнийг эмчийн хяналтад тусгаарлан Гуйжоу хотын ардын эмнэлэгт эмчилгээнд хамруулж байна. Одоогоор охины биеийн байдал тогтвортой байгаа аж.

Халдвар илэрсэн охины гэр бүл Гуйян хотын Нанмин дүүргийн, Хуагуо тойрогт амьдардаг болохыг нь тогтоожээ. Гэр бүлийнхэн нь сэжигтэй шинж тэмдэг илэрсэн учраас хоёрдугаар сарын 03-нд эмнэлэгт хандаж улмаар вирус халдварласан болохыг илрүүлсэн юм.

Хүүхдийн ар гэр болон дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор тодорхой болоогүй байна.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.