Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ЗХЖШ-ын үйл ажиллагаатай танилцлаа

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ЗХЖШ-ын үйл ажиллагаатай танилцлаа

Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнөөдөр ЗХЖШ-т ажиллалаа. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг Төрийн хүндэт харуул, ҮЖҮНХ-ийн хөгжмийн бие бүрэлдэхүүн жагсан угтаж, хүндэтгэл үзүүлсний дараа ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг ЗХЖШ-ын өнөөгийн байдал, үйл ажиллагаа, хэтийн төлөвийн талаар дэлгэрэнгүй танилцуулав. Танилцуулгад ЗХЖШ-ын даргын зөвлөлийн гишүүд байлцав.

Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Засгийн газар, Батлан хамгаалах яамны цаашдын бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүнд албан ажлын хүрээнд тодорхой үүрэг, даалгавар өглөө.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг дагалдан дэд сайд Б.Баярмагнай, зөвлөх Б.Эрдэнэбат, Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ө.Эрдэнэ-Очир, СБТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, хурандаа С.Ганбямба, Санхүүгийн хэлтсийн дарга, хурандаа Д.Ганхуяг нар ажиллалаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.