Ахмадын хороо дэд сайдыг дэмжиж, зөвлөж ажиллахаа илэрхийлэв

Ахмадын хороо дэд сайдыг дэмжиж, зөвлөж ажиллахаа илэрхийлэв

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин тус яамны дэргэдэх Ахмадын хорооны удирдлага, төлөөллийг 8-р сарын 4-ны өдөр хүлээн авч уулзав. ГХЯ-ны ахмад дипломатчид дэд сайдад эрч хүчтэй, урам зоригтой ажиллахыг ерөөж, ажлын амжилт хүслээ. Мөн тэд залуу дэд сайдыг дэмжиж, ажилд нь тус нэмэр болохуйц зөвлөгөө өгч байхаа илэрхийлжээ.

Дэд сайд Б.Мөнхжин ахмадуудынхаа туршлагаас суралцан бүтээлчээр хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.

Эх сурвалж: ГХЯ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.