Шингэн өндөгний үйлдвэр ашиглалтад оруулжээ

Шингэн өндөгний үйлдвэр ашиглалтад оруулжээ

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Түмэн шувуут" ХК энэ оны эхний хагас жилд нийт 33.5 сая ширхэг өндөг үйлдвэрлэжээ. Энэ нь өмнөх оны эхний хагас жилийн үзүүлэлтээс 2 сая ширхгээр буюу үйлдвэрлэл 6 хувиар өсжээ. 

2020 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланд өгүүлснээр тус компани Болгар улсын “Dion Engineering”-ийн бүрэн автомат, иж бүрэн, Европ стандарт хангасан тоног төхөөрөмжийг угсарч шингэн өндөгний үйлдвэрийг ашиглалтанд оруулав. Тайлант хугацаанд 11.7 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 2 тэрбум төгрөг буюу нэгж хувьцаанд 10.1 төгрөг ногдох ашигтай ажиллажээ. Цаашлаад тус клмпани:

  • нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Их булаг дахь шувууны шинэ аж ахуй нь анхны 40.000 дэгдээхэй хүлээн авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 
  • Увс аймагт усалгаатай тариалангийн талбайд 864  га-д улаан буудай, 392 га -д царгас, 216 га-д овъёос тариалав.
  • Сангасны органик бордооны үйлдвэрийг ашиглалтанд оруулж зөвхөн сангас болон модны үртсээр хийсэн 100 хувь органик бордоог зах зээлд нийлүүлж эхэллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.