Google-ийн жолоочгүй автомашины нууцыг хулгайлсан инженерт 18 сарын хорих ял оноожээ
Google-ийн охин компанийн арилжааны нууцуудыг хулгайлсан "Uber Technologies" компанийн инженер асан Энтони Левандовски-д 18 сарын хорих ял оноожээ. Энэ тухай АНУ-ын Хуульзүйн яамны мэдэгдэлд дурдсан байна.
Google-ийн охин компани болох Waymo-гийн нууц файлуудыг хулгайлсан, хулгайлахаар завдсан хэрэгт холбогдуулан 2019 оны 8 дугаар сард Левандовски-г хуулийн 33 зүйл ангиар буруутгажээ. Тэрбээр нууц файлуудыг олж авсныхаа дараа өөрөө тусдаа үйлдвэр байгуулж, улмаар түүнийгээ Uber компанид 680 сая доллароор худалдсан байна. Хуулиар бол түүнд зүйл заалт тус бүрээр 10 жилийн ял, 250 мянган долларын торгууль ногдуулах байв.
Харин Левандовски мөрдөн байцаах байгууллагатай хамтран ажиллах болсноор дээрх 33 зүйл ангиас нэг зүйл ангиар нь ял эдлэх тохиролцоонд хүрчээ.
“Энтони Скотт Левандовски гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн ба Гүүглийн жолоочгүй автомашин зохион бүтээх хөтөлбөртэй нууцыг хулгайлсных нь төлөө түүнд 18 сарын хорих ял оноолоо” гэж Хуульзүйн яамны мэдээлэлд дурдсан байна.
Мөн Левандовски-д 95 мянган долларын торгууль ногдуулж, 756 499 долларын хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ. Тэрбээр COVID-19-ийн эрсдэл буурсны дараа ялаа эдлэх аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.